Баянзүрх дүүрэг, 22-р хороо Энхтайваны өргөн чөлөө
Дав - Баа : 8:00-18:00 Бям: 10:00-17:00

Хэвтэн эмчлүүлэх тасаг

General Information
Our doctors
Working Schedule

Хэвтэн эмчлүүлэх тасаг

Танд Монгол Улсын зүрх судасны зөвлөх эмч, клиникийн профессор Р.Цэвэлмаагаар удирдуулсан хамт олон Монг-Эм эмнэлгийн амбулаториор уламжлалт анагаах ухааны оношилгооны дөрвөн аргыг орчин үеийн анагаах ухааны багаж төхөөрөмжийн тусламжтайгаар, клиник биохимийн лабораторийн үзүүлэлтүүдтэй хавсран үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмэн эмчилгээ, уламжлалт засал болон хэвтүүлэн эмчлэх эмчилгээнд хамруулж байна.

Монг-Эм эмнэлгийн 40 ортой уламжлалт анагаах ухааны хэвтэн эмчлүүлэх тасагт Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор З.Мэндсайхнаар удирдуулсан эмч, сувилагч нарын найрсаг хамт олон танд 25 дахь жилдээ үйлчилж байна. Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь 2009 оноос хойш 3 дахиа магадлан итгэмжлэгдсэн,  эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг, жилдээ 1200 гаруй хүнд үйлчилдэг юм.

Монг-Эм тасагт уламжлалт анагаах ухааны олон найрлагат эм тан, зүү төөнүүр, бариа засал, усан засал, туйплан эмчилгээ, хануур засал, хатгуур, соруул, хоол эмчилгээ, хөдөлгөөн засал, татлага, шарлага болон физик эмчилгээний бусад багаж төхөөрөмжтэй хавсарсан олон төрлийн эмчилгээний аргуудыг ашиглан архаг, удаан явцат, олон эрхтэн хамарсан эмгэгүүдийг эмчилж байна.

Амбулаториор хийгдэх оношилгоо:

  • Зүрхний өнгөт дүрс оношилгоо
  • Хэвлийн хөндийн дүрс оношилгоо
  • Зүрх судасны зөвлөх эмчийн үзлэг оношилгоо

Амбулаториор хийгдэх үзлэг

Пүрэвжав

Praesent lacinia porta est, ac euismod ex lacinia et. Morbi dictum ac tellus tempor mollis. Integer tincidunt purus et justo…

Emch 04

Praesent lacinia porta est, ac euismod ex lacinia et. Morbi dictum ac tellus tempor mollis. Integer tincidunt purus et justo…